Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Цагаан сараар олон хоног амрах нь ахмадуудад ачаалал болж, хувийн хэвшилд алдагдал авчирна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилд шинийн нэгэн тасарч буй тул хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд золгох юм.

Хаврын тэргүүн сарын шинийн 2, 3-ны өдрүүд амралтын бямба, ням гарагт тохиосноор бүх нийтээрээ амрах өдрүүд богино байх тул хугацааг сунгах тухай асуудал яригдаж эхэлсэн билээ.

Тэгвэл БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Жиргээчдэдээ амралтын өдрийн мэнд хүргэе. Цагаан сарыг олон хоног, цөөн хоног амраая гээд хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна. Олон хоног амарвал ахмадуудад илүү ачаалал болно. Мөн хувийн хэвшлийнхэнд алдагдал авчирна. Миний хувийн бодол шүү" гэв.

Сануулахад, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан цагаан сараар бүх нийтээр 10 хоног амрах тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдээлсэн бөгөөд ирэх лхагва гарагт ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар болсон байдаг. Хэрэв ЗГ хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн баривал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх юм.

Хятадын цагаан сараар хилийн боомтууд ГУРАВ ХОНОГ амарна
Хятадын цагаан сараар хилийн боомтууд ГУРАВ ХОНОГ амарна
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана