ТББХ: Намрын чуулганы хугацаанд 19 удаа хуралдаж 12 хууль, 23 тогтоолын төсөл батлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 19 удаа хуралдаж, 39 асуудлын хүрээнд 12 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 23 тогтоолын төсөл, Байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-ын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг ажиллаж байна хэмээн мэдээлэв.

Тодруулбал, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг өдгөө ажиллаж байгаа бол Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуулийн төслийг эцэслэн батлуулсан байна.

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга ахлан ажиллаж байгаа бөгөөд тэрхүү саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хүрээнд өргөдөл гаргасан иргэн Н.Анхзаяа болоод мэргэжлийн хүмүүстэй уулзсан гэлээ. Үргэлжүүлэн өргөдөлд нэр дурдагдсан боомтын захиргааны ажилтнууд, орон нутгийн иргэдтэй уулзаж, бусад судалгаа мэдээлэлд үндэслэн шийдвэрийн төслөө танилцуулан, хэлэлцүүлнэ гэдгийг тэрбээр тодотголоо.

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг хууль, тогтоолын төслүүдийг амжилттай батлуулжээ.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 8 хууль, Улсын Их Хурлын 25 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулжээ.

Түүнчлэн Байнгын хорооны 6 тогтоолыг баталж, 1 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 2 ажлыг зохион байгуулсан гэсэн мэдээллийг өглөө.

Х.Ганхуяг: Иргэдээс НӨАТ-ыг  5 хувь болгож бууруулах санал их ирж байгаа ч  4 их наядын дарамт төсөв дээр ирэхээр байгаа
Х.Ганхуяг: Иргэдээс НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах санал их ирж байгаа ч 4 их наядын дарамт төсөв дээр ирэхээр байгаа
 
Хоёрдугаар сарын 01-нээс эхлэн Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгрөөр зорчино
Хоёрдугаар сарын 01-нээс эхлэн Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгрөөр зорчино
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!