Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Илгээмжээр дамжуулан АНУ-аас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Прокурорын байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47995, мөрдөн байцаалтын 2350 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, иргэн Н.А нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Америкийн Нэгдсэн Улсаас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Ам.долларын ханш 3443 төгрөгтэй тэнцэв
Ам.долларын ханш 3443 төгрөгтэй тэнцэв
 
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж нөгөөдөр сүсэгтэн олондоо зориулан насны авшиг хайрлана
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж нөгөөдөр сүсэгтэн олондоо зориулан насны авшиг хайрлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.