Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Энэ жилийн цагаан сараар бүх нийтээр амрах өдөрт өөрчлөлт орохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Сар шинийн баяраар 10 хоногт амрах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Сар шинийн 1, 2, 3 болон Үндэсний их баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр давхацсан тохиолдолд ажлын өдөр нөхөж амраадаг байх зохицуулалтыг танилцууллаа. ЗГ-ын тогтоол гараагүй байна. Засгийн газраас өвлийн улиралд, сурагчдын амралт болоод ханиад томууны үетэй хэрхэн уялдуулж бусад тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдийг зохицуулж болох талаар нэгтгэсэн тооцооллыг танилцуулах үүргийг өглөө. Хөдөлмөрийн тухай хууль болон, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарах тул ирэх хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхээр байна. Хэрэв хуулийн төсөл батлагдвал Үндэсний их баяр наадмаар 8 хоног амрах зохицуулалт хийгдэнэ гэсэн үг.

Л.Энх-Амгалан: Хаврын морин уралдааныг гуравдугаар сараас  хойш зохион байгуулбал заавал 12 наснаас дээш хүүхэд уралдах ёстой
Л.Энх-Амгалан: Хаврын морин уралдааныг гуравдугаар сараас хойш зохион байгуулбал заавал 12 наснаас дээш хүүхэд уралдах ёстой
 
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.