Д.Трамп яагаад ДЭМБ-ыг хөсөр хаясан бэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 21 секунд

Эрх мэдэл авлигыг өөгшүүлдэг, хязгааргүй эрх мэдэл хязгааргүйгээр авилгыг хөгжөөдөг. Бүх агуу хүмүүс бараг л бүгдээрээ өөдгүй хүмүүс байдаг. Түүхч Lord Acton

Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлэх эхний өдрөө л АНУ-ыг ДЭМБ-ын гишүүнчлэлээс гаргах шийдвэр гаргалаа. Түүний араас Австралийн сенатч П.Хансон манай улс ч яаралтай ДЭМБ-тай салах ёс гүйцэтгэх ёстой хэмээн мэдэгдэв.

Паулине Хансон 1996 оноос хойш Австралийг ДЭМБ-аас гаргахыг уриалж байгаа улс төрч юм. Тэрээр мэдэгдэлдээ “Ноён Трампд өөрийн ард түмний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж байгаад нь баяр хүргэе. One Nation нам Австрали улс болон австраличуудыг нэгд тавих болно” хэмээн тодотгожээ. Австралийн Засгийн газар ковидын үед ДЭМБ-ыг өөрчлөгдөх ёстой, үгүй бол манай улс гишүүнчлэлээ цуцлана хэмээн анхааруулж байлаа.

Тэргүүлэх хөгжилтэй улсууд ДЭМБ-ыг хэрэгцээгүй зүйл хэмээн буруутгах болсны цаад шалтгаан нь юунд байна вэ?

ДЭМБ-ын төсвийн тавны нэг хувийг АНУ бүрдүүлдэг байв. Энэ нь ойролцоогоор жилийн 500 сая доллар юм. Трамп ДЭМБ-ыг “авлигад автсан" хэмээн буруутгаж, “Америкийг мэхэлдэг” гэж хэлсэн. Түүний санхүүгийн үндэслэл нь АНУ 350 сая хүнтэй мөртлөө 219 сая доллар өгдөг байхад 1,3 тэрбум хүнтэй Хятад ердөө 40 сая долларыг ДЭМБ-д хандивладаг гэдэгт бий. Дэлхийн улсууд ДЭМБ-д харилцан адилгүй татвар төлдөг аж. Герман улс 2023 онд 58 сая доллар төлсөн бол АНУ 219 сая доллар, Бутан, Гамби улсууд 9570 доллар төлжээ. Татвараас ДЭМБ-ын төсвийн 15 орчим хувь л бүрддэг. Гэтэл тусгайлсан зорилготой хандив нийт төсвийн 75 хувийг эзэлдэг байх юм. Тусгайлсан зорилго гэдэг нь жишээ нь тамхи үйлдвэрлэгчид цахилгаан тамхи мэтийн дэвшилтэт технологийг дэлгэрүүлэхгүй байх, хориулах зэрэг зорилттой хандив юм. Хамгийн хачирхалтай нь германы Tagesspiegel сайтын мэдээлснээр ДЭМБ нь нийт зардлынхаа 17 хувийг л хянах эрхтэй байдаг гэдэг юм. Бүрдүүлсэн сангийн 75 хувийг тусгайлсан зорилттой хандивлагчид бараг бүрэн хянадаг гэнэ.

Тэгэхээр Трампын дургүйцлийн гол шалтгаан нь ДЭМБ төсвөө бүрдүүлэх нэрээр тамхины компаниуд болон эмийн том үйлдвэрүүдээс их хэмжээний санхүүжилт авч, тэдний нөлөөнд автсан байдлаар ажилладагт байгаа аж. ДЭМБ-ын үйл ажиллагаа үр ашиг муутай, тунгалаг бус, хувийн хандивлагчдаас хэт хамааралтай, улс төрийн далд явуулгад өртөмтгий гэх шүүмжлэл 1978 оноос хойш өнөөдрийг хүртэл өрнөсөөр байна. .

Дэлхийн санхүү, валютын тогтолцоо, мөнгөний урсгалын асуудлаар дагнасан Германы сэтгүүлч Эрнст Вольфын эрэн сурвалжилж, тогтоосноор ДЭМБ-ын байгуулагдснаас хойшхи эхний 30 жилд л төсвөө гишүүн орнуудын татвараар бүрдүүлж байжээ. 1978 оноос хойш ДЭМБ-ын зардал эрс өсөж, гишүүдийн өгдөг татвар хаанаа ч хүрэхгүй болив. Энэ үеэс төсвийнхөө 80 хувийг хандивлагчдаас бүрдүүлдэг болсон ба гол хандивлагчид нь тамхины компаниуд болсон ажээ.

Д.Трамп анх 2020 онд ДЭМБ-аас гарахаар завдсан бөгөөд тус байгууллагыг цар тахалын эсрэг үйл ажиллагааг "маш буруу удирдаж, олон зүйлийг нуун дарагдуулсан" гэж буруутгаж байв. Коронавирусыг Хятадын Ухань хотын лабораторид үүсгэсэн гэж Трамп байнга хэлдэг байсан. ДЭМБ Трампын үгийг сонсоогүй мэт явж байснаа 5 жилийн дараа 2024 оны 12 дугаар сард л цар тахал хэрхэн дэгдснийг дэлхий нийтэд ойлгомжтой болгох үүднээс “Хятад улс илүү ил тод байх ёстой” хэмээн уриалсан юм.

Сонгуулийн сурталчилгааны үеэр, ноднин Трамп ДЭМБ-ыг “ХКН-ын ул мөрийг гутамшигтайгаар нуун дарагдуулж, авлигад идэгдсэн, даяаршсан луйвар хийхээс өөр юу ч хийдэггүй" хэмээн буруушааж байлаа. ДЭМБ-аас гарах шийвдэр гаргасных нь дараа Трампаас цар тахалын үед ДЭМБ шиг бүтэц чухал гэж бодохгүй байна уу? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Чухал, гэхдээ биднийг хууран мэхэлж байгаа үед бол үгүй” гэж хариулжээ.

ДЭМБ-д онцгой нөлөөтэй нэгэн бол жил бүр 260 сая долларын хандив өргөдөг Билл Гейтс юм. Тэрээр ДЭМБ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх захирлын томилгоонд том нөлөөлөл үзүүлсэн. Доорхи зургийг харахаар түүний корона вирусын дэлгэрэл, вакцин зэрэгт үзүүлсэн нөлөөлөл тод уншигдна.

Билл Гейтс 2017 онд Давосын уулзалтын үеэр CBS News ТВ-д өгсөн ярилцлагадаа анх “Удахгүй ханиад төстэй аймшигтай халдварт өвчин дэгдэж, цар тахал болно” гэж мэдэгдсэн юм. Тэр үеэс мань эр вакцины компаниуд, эрүүл мэндийн бодлого шийдвэр гаргадаг байгууллагууд, эрүүл мэндийн хяналт, сургалт, судалгааны байгууллагууд, тэр ч бүү хэл эрүүл мэндийн мэдээллийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулсан байдаг. Эндээс маш том хүрээ, далайцтайгаар цар тахлыг зохиож, дэлхий даяарт вакцин худалдах замаа зассан байх магадлал илт харагдаж байгаа юм. 2023 оны 6 дугаар сард Ши Жинпин Билл Гейтсийг хүлээн авч уулзсан бөгөөд цар тахлын дараа хамгийн анх уулзсан гадаад хүн, америк сайн найз хэмээн онцолж байв. Уулзалтын үеэр Гейтс тантай уулзах завшаан тохиосон нь нэр төрийн хэрэг гэж мэдэгдсэн. "Бид үргэлж сайхан яриа өрнүүлж ирсэн, бидэнд өнөөдөр ярилцах олон зүйл бий ... ахин уулзсандаа маш их баяртай байна” гэж Б.Гейтс хэлжээ.

Австралийн сэтгүүлч Жеймс Морроу «цар тахлын гол сургамж» бол ДЭМБ гэж асар их авилгажсан, ХКН-ын сурталчдаар дүүрсэн, ямар ч хэрэгцээгүй байгууллага гэдэг нь илэрхий болсон явдал гэж бичжээ. Коронавирусын халдварын тархалт огт зогсоогүй. 2023 онд гэхэд дэлхий даяарт 900 мянган тохиолдол бүртгэгджээ. Гэтэл аюултай зүйл огт болсонгүй. Хүмүүс жирийн ханиад шиг өвдөөд, эдгэрч байгаа.

Гэтэл цар тахал зарлаж сүржигнэсэн үед юу боллоо? ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус гэгч «сар жилээр хятадын шугамыг хатуу баримталж, тоолж барамгүй хохирлыг улс орнуудад учруулсан» хэмээн Ж.Морроу хэлэв.

Хамгийн гунигтай нь ДЭМБ олигтой хандив өгөх чадваргүй, тэдний тусламжаас үлэмж хамааралтай буурай орнуудад тусгайлсан зорилтот хандивлагчдынхаа бодлогыг тулгадаг. Тод жишээ нь цахилгаан тамхийг хориулах, хязгаарлах юм. Өндөр хөгжилтэй Британи, Швед, Япон зэрэг улсууд ДЭМБ-ын зөвлөмж, шахалтыг үл тоон иргэдийнхээ эрх ашгийг эрхэмлэн цахилгаан тамхины хэрэглээг илүү аюулгүй гэж үзэж, бодлогоо гаргасан. Жижиг улсууд харин ДЭМБ-ын шахалтаар цахилгаан тамхийг хориглох, өндөр татвар ногдуулах замаар хязгаарлах шийдвэрийг гаргасаар байгаа юм.

Ж.Галбадрах: Улаанбаатар иргэдээ бухимдуулсан, ээлгүй, өндөр өртөгтэй хот болсон
Ж.Галбадрах: Улаанбаатар иргэдээ бухимдуулсан, ээлгүй, өндөр өртөгтэй хот болсон
 
Гурилыг импортын татвараас чөлөөлсөн Д.Амарбаясгалангийн хуулийг ХҮЧИНГҮЙ БОЛГОХ хуулийн төслийг Ж.Энхбаяр өргөн мэдүүллээ
Гурилыг импортын татвараас чөлөөлсөн Д.Амарбаясгалангийн хуулийг ХҮЧИНГҮЙ БОЛГОХ хуулийн төслийг Ж.Энхбаяр өргөн мэдүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!