Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НАСНЫ ХИШИГ“-ийг нэгдүгээр сард багтаан олгож дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Насны хишиг"-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу цагаан сарын өмнө, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан олгодог уламжлалтай билээ. Энэ жил 190 гаруй мянган ахмад настан насны хишиг авна.

Монгол Улсын дараахь насны иргэнд авах юм.

Үүнд:

65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;

80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгодог.

Тэгвэл Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ жилийн сар шинийн баярын өмнө олгох ёстой "Насний хишиг"-ийн мөнгийг энэ нэгдүгээр сард багтаан олгохоор болсон тухай мэдээллээ.

Аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно
Аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +3 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт +3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.