Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Утааны сонсгол зохион байгуулах ажлын хэсэг Төрийн ордонд хэлэлцүүлэг хийнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 13 секунд

2025 оны нэгдүгээр сарын 28-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

8:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9:00 цагт: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” онол-практикийн хурал зохион байгуулна.

11:30 цагт: Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргах тухай “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлэх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

14:00 цагт: Агаарын бохирдол, утааны талаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийнэ.

-УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын даргын 2024 оны 83, 108, 292 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан болно.

-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

ЗГ: “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
ЗГ: “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
Нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлд суурилсан үнэлгээ буюу KPI нэвтрүүлнэ
Нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлд суурилсан үнэлгээ буюу KPI нэвтрүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.