УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Дээд шүүхийн шийдвэрийг шүүгч танилцуулсан цагаас ХҮЧИН ТӨГӨЛДӨР мөрдөгдөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 44 секунд

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзэж нэр бүхий хүмүүст анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хянаж үзээд оногдуулсан ялыг хэвээр үлдээж харин “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргээс эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Асуудлын гол нь УИХ-ын Тамгын газар, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй учраас Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах тухай асуудал яригдах боломжгүй гэж тайлбарлаж буй.

Харин Улсын дээд шүүхээс Шүүхийн зүгээс тоймоо гаргаад маш тодорхой уншиж танилцуулсан. Тогтоол албажих гэдэг агуулга нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт орно гэсэн үг биш бөгөөд шүүгч шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

Хөгжлийн банкны хэрэг нь өөрөө 540 хавтаст хэрэг, 130 орчим мянган хуудас хэрэг учраас тогтоол бичиж дуусах процесс үргэлжилж байгаа болно. Шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэлх хоногоор сунгаж болох аж.

Сануудахад, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-д "гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон" бол тухайн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно гэж заасан байдаг.

Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт холбогдох Хөгжлийн банкны гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь БОДИТ БАЙДАЛД НИЙЦЭЭГҮЙ, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг анхааралгүй орхисон гэж үзжээ
Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт холбогдох Хөгжлийн банкны гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь БОДИТ БАЙДАЛД НИЙЦЭЭГҮЙ, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг анхааралгүй орхисон гэж үзжээ
 
“10 жилийн өмнө ураны төсөл хөдөлсөн байсан бол 2.5 тэрбум ам.доллар монголд орж ирэх байсан“
“10 жилийн өмнө ураны төсөл хөдөлсөн байсан бол 2.5 тэрбум ам.доллар монголд орж ирэх байсан“
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!