Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд нэгдүгээр сарын 12-ноос 26-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тэгвэл Озэки Хошорюүд Ёкозүна цол олгох шийдвэрийг Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2025.01.29/ Хошорюү С.Бямбасүрэнд Ёкозүна цол олгох ёслол болж байна.
С.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол Улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү юм.
Түүний аав Д.Сугаррагчаагийн дүү Д.Сумъяабазар нь Монгол үндэсний бөхийн Улсын аварга цолтой, дүү Д.Сэржбүдээ нь Улсын начин цолтой, бага эрэгтэй дүү Д.Дагвадорж нь Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Ёкозуна цолтой алдарт бөхчүүд билээ.
Д.Долгорсүрэн зааны аав нь цэргийн заан цолтой, гэргий Пүрэвбадамын авга ах нь Улсын арслан цолтой бөхчүүд байсан ба Монгол бөхийн гайхалтай удам ийнхүү үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!