Л.Энх-Амгалан: Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийг хэрэгжүүлэх БОЛОМЖГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Өнгөрсөн парламентаар Малчны тухай хууль батлагдсан ч өнөөдрийг хүртэл хуулийг хэрэгжүүлэх журам гараагүй байна.

Тодруулбал, хуульд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчдыг нэг удаа нөхөн төлөх боломжоор хангах тухай заалт туссан байдаг. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын нийт 17 гишүүн Малчны тухай хуулийг өргөн барьж өнгөрсөн парламентаар батлуулсан байдаг. Хууль энэ оны долоодугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжих ёстой. Малчид НДШ-ээ нөхөн төлөх боломжийг олгосон. Өнгөрсөн сонгуулиар хөдөө орон нутагт ажиллахдаа хуулийг тайлбарлаж явсан. Гэтэл салбар яам нь хууль дагасан журмаа өнөөдрийг хүртэл батлахгүй байгаа. Үүнийг тухайн үед санал авахын тулд малчдаа хуурсан зүйл болж гэж харж байгаа. Нийтдээ 11 мянган малчны хэрэгцээ үүсэж байна. Хагас жил журамгүй хуультай явж ирлээ. Салбарын сайд нь хуулийг яаралтай хэрэгжүүлэх ажлаа зохион байгуулаач гэж шаардаж байна" гэсэн байдаг.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Хэрэгжүүлэхэд их хэцүү хууль. Өмнө нь малчдын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулсан. Даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийг гурван ч удаа сунгасан байдаг. Гэтэл үүний үр дүнд нийгмийн даатгалын сангийн алдагдал нэмэгдсэн. Тэтгэврийн сангийн алдагдал 4.7 их наяд төгрөгт хүрчхээд байгаа. Цаашид Монгол Улс тэтгэврийн сантай байх уу, үгүй уу гэдэг асуудал тулсан. Гэтэл сонгууль угтсан "улстөржилт"өөр баталдаг хуулиудаас болж тэтгэврийн сангийн алдагдал улам бүр нэмэгдэх эрсдэл нүүрлэж байна. Энэ оны улсын төсвөөс тэтгэдрийн санд 1.7 ихнаяд төгрөгийн татаас өгсөн. Өөөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөтэй тэнцэх хэмжээний зардлыг төсөвт учруулж буй. Тиймээс хаврын чуулганаар тэтгэврийн шинэ тогтолцооны хуулийг өргөн барина" гэв.

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтсан этгээдийг зочид буудлаас олж саатуулахад 2,96 хувийн согтолттой байсан
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтсан этгээдийг зочид буудлаас олж саатуулахад 2,96 хувийн согтолттой байсан
 
ХХЕГ: Хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй. Үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
ХХЕГ: Хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй. Үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!