УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Монгол Улсыг ХАВХАНД ОРСОН АНГИЙН ОЛЗ шиг болгосон, тэр ангийн "ҮРГЭЭЛГЭ"-нд явж байсан хүмүүс энэ танхимд ДАРХАН ЭРХТЭЙ байгаа. Хуралдаа ч суудаггүй.
Ийм хүмүүс нь ЗГ-ын гишүүдтэй хамт PR хийгээд, зарчим ярьсан ганц нэг хүнийг Хятадаар нь дуудаад байгаад ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА. Тэр хүмүүсийн удам судрыг зэрэгцүүлээд тавибал би илүү МОНГОЛ гарна" гэлээ.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!