Бусдын амь насанд хүрч ял эдэлж байсан Б.Махбалыг тэнсэнгээр сулласан ч прокурор эсэргүүцэл бичсэнээр эргэн хоригдож, ялаа эдэлж байна. Энэ талаар, УЕПГ-ын ЯЭАХТХ-н ахлах прокурор Т.Мөнхбаяр, "Б.Махбал ШШГЕГ-ын харьяа Багануур дүүргийн 427 дугаар хаалттай, нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад ялын тооцоо буруу бодогдож, хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан асуудал гарсан. Энэ асуудлаар прокуророос эсэргүүцэл бичиж, эсэргүүцэл биелэгдсэн. Одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу хоригдол Б.Махбал нь шүүхээс тогтоосон дэглэм зэрэглэлд хорих ялаа эдэлж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!