Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ Кембрижийн их сургуультай хамтарсан AI академийг санаачлан байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

ЦХИХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ Кембрижийн их сургуультай хамтарсан AI академийг санаачлан байгуулжээ. AI академийн үйл ажиллагаатай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан очиж танилцсан бөгөөд цаашид илүү өргөжих боломжтой гэдгийг онцлоод "Монголчууд бол залуу үндэстэн. Бусад улс орны хөгжил дэвшилд зэрэгцэж очиход бидэнд технологийн дэвшил AI тусална. Үүнд AI академи чухал үүрэг гүйцэтгэнэ" гэв.

Б.Болор-Эрдэнийн хувьд өмнө нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Girl’s code хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эл хөтөлбөрт хамрагдсан хөдөө, орон нутгийн хүүхдүүд Харвардын их сургууль болон гадаад, дотоодын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа аж.

ЗГ: Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийднэ
ЗГ: Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийднэ
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.