Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангайд тусгаарлагдсан 8 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд
Caption

ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд хоёрдугаар сарын 5-ны өдөр буяны ажлаар очиж, сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн тул ойрын хүмүүсийнх нь хамт өнгөрсөн Даваа гариг (2021.02.08)-т туслаарласан билээ. Тэдгээр иргэдээс шинжилгээний сорьц авч, хариу нь гартал Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаасан.

GenExpert-ийн шинжилгээгээр ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын дээрх иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэхүү шинжилгээ нь PCR шинжилгээтэй ижил ажээ.

Дашрамд дурдахад, тус аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан иргэдээ татаж авах ажил үргэлжилж буй бөгөөд өнөөдөр дуусах юм. Өчигдрийн байдлаар нийт 300 орчим иргэн аймаг, сумандаа очсон байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 8-нд Эрдэнэбулган, Чулуут, Цэцэрлэг, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумд руу нийт таван автобусаар 165 иргэн гарсан бол Эрдэнэбулган суманд 40 иргэн ирэх юм байна.

Ирсэн нийт зорчигчдоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан тул гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ. Тус үйл ажиллагаанд холбогдох байгууллагын алба хаагч нар 24 цагийн турш иргэдийн эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж буй юм байна.

Цар тахлын халдварын аюул хэнийг ч ялгахгүй тул Архангай аймгийн онцгой комиссоос иргэддээ гадуур гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, гэрээс гарахгүй, гэртээ зочин урихгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна
Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.