Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мотоциклоо голын уснаас гаргахдаа осолдож, амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Архангай аймгийн Тариат сум, Мөрөн багийн "Хүрмийн-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 47 км-т/ 2 хүн мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад 1 хүн нь голын усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын 06-ны 21:40 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км замыг туулан 7-ны 00:40 цагт очиход, иргэн Э/52 настай, эрэгтэй/ голын усаар мотоциклоо түрж гарч байгаад осолдсон байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж 01:30 цагт зогсоосон.

Энэ сарын 7-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн "Хавчигийн-Ам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралджээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралджээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.