Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.

Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо хөндийд өвөлжиж буй малчин Б.Түмэнбаярынхаар орж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, монголчууд малчидтайгаа сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлоод тулгамдсан асуудлыг нь сонсож, цаашид мал, малчдад шаардлагатай зүйлсийн талаар санал солилцлоо.

Малчид "Намар эрт зудын эрсдэлийн талаар анхааруулсан тул малынхаа ихэнхийг эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогоороо өвлийн бэлтгэл базаасан. Гэвч арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй цас орсны улмаас зам даваа хаагдаж өвс тэжээл татах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон. Мал хээл хаях, төл мал бээрч осгох зэргээр малын хорогдол гарч байгаа"-г хэлж байна.

Аймаг, орон нутгийн удирдлагууд хаагдсан зам давааг нээхэд техник хэрэгсэл, шатахуун тос, хүн хүч дутагдаж байгаа, нээсэн ч шөнөдөө шуурч дахин хаагдаж байгааг учир туулах чадвар сайтай автомашин болон Тариат сумын сум дундын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүслээ. Мөн тусламжаас гадна зудын дараах малчдын амьдралын чанар, нийгмийн баталгаанд анхаарах. Тухайлбал, малчдын зээлийн хүүг чөлөөлөх, малаа зуданд алдсан иргэд хот суурин газар руу шилжихээс сэргийлж орон нутагт ажлын байр бий болговол хэрэгтэй зэрэг санал хэллээ.

Малчин өрхүүд хэрэгцээндээ зориулан ногоон тэжээл тариалах эрхзүйн орчин, малын эмч, зоотехникч мэргэжлээр төгсөж буй оюутан, залуусыг сум, орон нутагт томилон ажиллуулах боломж бүрдүүлэх, монгол сарлагийн цөм болсон энэ нутагт сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон сүлжмэлийн үйлдвэр байгуулах боломжтойг хэлж, Засгийн газраас дэмжлэг хүслээ.


Зам гаргахад шаардагдах техник хэрэгсэлд шатахуун олгож, зарим сумын ШТС-уудад тавьсан “өр“-ийг тэглэлээ
Зам гаргахад шаардагдах техник хэрэгсэлд шатахуун олгож, зарим сумын ШТС-уудад тавьсан “өр“-ийг тэглэлээ
 
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.