Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Каннын кино наадмыг хойшлуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

Энэ хавар болох ёстой байсан Каннын кино наадмыг хойшлуулсан байна. Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, наадам долоодугаар сарын 6-17-ны хооронд болно. Дэлхийн хамгийн нэр хүндтэй энэхүү наадмыг өмнө нь урд жилүүдийн адил тавдугаар сарын 11-22-нд зохион байгуулахаар төлөвлөж байжээ.

Өнгөрсөн онд Каннын кино наадам цар тахлын улмаас цуцлагдаж, үзүүлэхээр төлөвлөж байсан кинонуудыг бусад наадмын хүрээнд болон кино театруудаар үзүүлсэн юм. Харин Берлин, Венецийн кино наадмуудыг халдвар хамгааллын хатуу дэглэм дор зохион байгуулсан билээ.  Энэ жил Берлиний кино наадмыг гуравдугаар сард болгон хойшлуулснаа зохион байгуулагчид нь хэдийнээ зарлажээ.

Б.Болдсайхан: Мэс засалд орох нь, заавал даваад гарна
Б.Болдсайхан: Мэс засалд орох нь, заавал даваад гарна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд