Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолооч, пиццаны газрын ажилтнаас халдвар илэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 27-ны өдөр улсын хэмжээнд 15,202 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрсэн. 25 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаад тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээ, өргөжүүлсэн тандалт, БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах Х апартментад халдварууд бүртгэгдлээ.

  • Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн. 
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Хавьтлын эх уурхай УБ хот учраас энд өвчлөлийг бүртгэнэ.
  • Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. 

Сүүлийн 24 цагт 8 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,692болсон бол үүнээс 1,244 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 435 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 388 байгаа" гэв.

ЭМЯ: Шинээр 25 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ: Шинээр 25 хүнээс халдвар илэрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.