Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Индонезийн хамгийн идэвхтэй галт уул болох Мерапи лхагва гаргийн өглөөнөөс дэлбэрч эхэлжээ.

“Al Arabiya” сувгаар мэдээлж буйгаар, галт уулаас оргилон гарсан лаав уулын бэл рүү 1500 метр урсаж, тогооноос нь халуун хий цацагдаж эхэлжээ. Индонезийн эрх баригчид хоёрдугаар түвшний аюулын түгшүүр зарлаж, галт уулын бүс рүү 5 км-ээс илүү зайд ойртохыг хоригложээ. Төв Ява, Жокьякарта мужуудын эрх баригчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.

“Галын уул” буюу Мерапи нь 2 968 метр өндөр бөгөөд Индонезийн хамгийн идэвхтэй галт уулд тооцогддог. 2016 онд дэлбэрэх үеэр 347 хүн амиа алдаж, 60 мянга гаруй хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрч байв. 18 мянган арлаас бүрддэг Индонезийн бүлэг арлууд нь Номхон далайн галт цагираг гэж нэрлэдэг бүсэд оршдог бөгөөд нийтдээ 500 гаруй галт уул байдгаас 127 нь идэвхтэй уул байна.

НӨАТ-ын IV улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ
НӨАТ-ын IV улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.