Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцалмаар байвал хамтарч ажиллаарай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Тэрбээр, “Оюу толгойтой холбоотой асуудал хөндөгдөж байгаа нь зүй ёсны асуудал. Үндсэндээ нэг жилийн хугацаанд бид ирээдүйд 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх, зардал хэтрэх бүрт бидэнд ашиггүй байх гэсэн тооцоолол гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр яригдаж их хурлын тогтоол гарч байсан. Тэр үед одоо энэ асуудлыг хөндөөд байгаа хүмүүс ихэнх нь эсрэг байр суурьтай байсан шүү.

Дубайн гэрээг хуулийн хүрээнд өөрчлөх үү, хуульд нийцүүлж өөрчлөх үү? Хуулийн хүрээнд гэвэл хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт, хуульд нийцүүлж гэвэл хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарна. Тэр хэлэлцээрийн асуудал ийм зүйл юм билээ. Тэгэхэд ихэнх нь хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргахын талд байсан шүү. Үнэхээр Дубайн гэрээг цуцалмаар байвал Засгийн газартай хамтарч ажиллаарай. Харин улс төрийн өнгөц шоу хийх гэж байгаа бол арай өөр асуудал.

Би Оюу толгойн ажлын хэсгийг ахлаад уулзаад үзэхэд гэрээний тэр бүх материалтай танилцсан хүн бараг байхгүй юм билээ. Тэгсэн хэрнээ яриад л байдаг. Зааны үлгэр шиг. Бид илүү нухацтай хамтарч ажиллах ёстой. Энэ бол манай үндэсний эрх ашиг. Тийм болохоор энэ бүх зүйл дээр нухацтай ажиллана. Хэд хэдэн том ажил хийж байгаа. Арбитрын шүүх хэрэг үүсгэсэн байгаа. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд тоглох хэрэгтэй. Үүнийг монголчилж болохгүй. Хэлцэл эхэлсэн өдрийн маргаашаас эхлээд л олон хүн энэ талаар ярьсан. Өмнө нь энэ талаар ярилцахаар надтай нэг ч хүн уулзаагүй. Бид уг нь энэ талаар сайн ярилцаж, мэдээллийн нэгдсэн байдалд хүрэх хэрэгтэй. Тэгээд хэн буруутайг тогтоож болно. Оюутолгойтой холбоотой хамгийн их мэдээлэлтэй хүн нь өнөөдөр Монголд би байгаа байх” хэмээсэн юм.

ХЭҮК-оос УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тэмцлийн өөр хэлбэр сонгохыг зөвлөв
ХЭҮК-оос УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тэмцлийн өөр хэлбэр сонгохыг зөвлөв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.