Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорсон. Түүнийг орлох дараагийн хүнээр МАН Л.Оюун-Эрдэнийг тодруулсан билээ. Түүнийг Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд оруулна. Гэтэл даваа гарагт төлөвлөгдсөн байсан чуулганы хуралдаан хойшилж, Ерөнхий сайдыг томилох асуудал удааширсан. Цар тахалтай холбоотойгоор Улс төрийн тогтворгүй энэ үед дараагийн Засгийн газрыг нэн яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. 

Яг одоо Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилуулах асуудлыг хэлэлцүүлж байгаа юм. Үүний дараа Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд энэ асуудлыг оруулна. Ямартаа ч өнөөдөртөө багтаж дараагийн Ерөнхий сайд томилогдох нь ээ. 

Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа УИХ-д хүргүүллээ
Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа УИХ-д хүргүүллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ