Ерөнхий сайд аймаг, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангахыг үүрэгдэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал /2026.07.20/ хийв.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дараах 8 үүрэг, даалгаврыг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгөв.

  • Ургац хураалтад сайн дураар цэргийн алба хаагчдын ажиллуулж, цалинг тогтоох. Шатахуун, түлшээр таслахгүй байх.
  • Өвс тэжээлийн нөөцийг улсын хэмжээнд хангах, нөөцийн махны хэмжээг эцэслэн тогтоож, бэлтгэх
  • Малчдыг тусгай хамгаалалттай бүсэд оторлох асуудлыг хамтран зөвшилцөх. Эмнэлгийн тусламж таслахгүй байх
  • Малын вакцинжуулалтыг анхаарч, халдваргүйжүүлэх ажлыг хийж дуусгах
  • Улс даяар өвөлжилтийн эрсдэлээ үнэлж, түлш, эрчим хүч, хүнс, эм, шатахуун, өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх
  • ДЦС, зуухнуудын засварыг 09.01-нд дуусгаж, 10 аймагт ДЦС барих ажлыг эрчимжүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хүрэлцээтэй хангаж ажиллах
  • Цаснаар зам хаагдахаас сэргийлж, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг тус, тус үүрэг болгов.

Аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийн хэрэгжилтэд Шадар сайд Н.Номтойбаяр хяналт тавьж, биечлэн очиж шалгах бөгөөд ирэх есдүгээр сарын 15-наас өмнө бэлэн байдлыг хангуулж ажиллана. Мөн холбогдох сайд нар аймгуудад очиж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болов.

Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ
Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ
 
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!