Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д алтны уурхайн гүнд түгжигдсэн 11 хүнийг аварчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 7 секунд

Хятадын Шандон мужийн алтны уурхайн гүнд түгжигдсэн 11 хүнийг аврах ажиллагаа амжилттай дууссан байна.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр үл мэдэгдэх шалтгаанаар гарсан дэлбэрэлтийн улмаас газар доорх уурхайн ам нурангинд дарагдаж, нийтдээ 22 уурхайчин олон зуун метрийн гүнд түгжигджээ. Үүнээс хоёр долоо хоногийн дараа 11 аврагджээ. Тархиндаа гэмтэл авсан 12 дахь уурхайчин аврах өдрийг хүлээж чадалгүй нас барсан бол үлдсэн 10 уурхайчны хувь заяа тодорхойгүй байгаа юм.

Саад бэрхшээл их байгаа тул аврах ажиллагаа дахин 14 хоног сунжрах төлөвтэй байгааг орон нутгийн эрх баригчид Баасан гарагт мэдээлж байв. Харин уурхайн амыг таглаж байсан нурангийн томоохон хэсэг Ням гарагт өөрөө нурснаар уурхайчдыг эрт аврах боломж нээгджээ. Ослоос долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр аврагчдын нарийхан нүхээр гулгуулж оруулсан төмөр олсноос хүн татсанаар уурхайчид амьд байгааг анх мэджээ.

Газрын гадаргаас 500 гаруй метрийн гүнд байгаа 11 уурхайчин олсоор дамжуулан аврагчдад зурвас бичсэнээр амьд байгаагаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд аврагчид нүхээр дамжуулан уурхайчдад хоол хүнс, эм хэрэгсэл илгээж байжээ. Нарны гэрэлд гялбахаас сэргийлж, нүдийг нь боосон уурхайчдыг нүхнээс гаргаж байгааг харуулсан дүрс бичлэгийг Ням гарагт Хятадын төв телевиз дамжуулсан юм.

Дэвсгэр мэдээлэл: Аюулгүй ажиллагааны стандарт муутай гэгддэг Хятадын уул уурхайн салбарт осол эндэгдэл байнга гардаг. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэгэн нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн дан исэл алдагдах үеэр 23 уурхайчин амиа алдаж байжээ.

Эх сурвалж: BBC

Аймгуудын Онцгой комиссоос иргэдээ татан авахаар төлөвлөсөн хуваарь
Аймгуудын Онцгой комиссоос иргэдээ татан авахаар төлөвлөсөн хуваарь
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.