Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Батлан хамгаалахын сайд Д.Батлут цэргийн албанд зүтгэж, эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд насаараа зүтгэсэн ахмад дайчид, бэлтгэл офицерууддаа чиглэсэн тушаалыг гаргалаа.

Уг шийдвэрийн дагуу цэргийн албанаас тэтгэвэрт гарсан, өдгөө байнгын асаргаанд байдаг нийт 42 ахмад дайчин тус бүрд 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Энэхүү тушаал, шийдвэр нь Батлан хамгаалах яам 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан зэвсэгт хүчний залгамж чанар, ахмад үеийнхээ гавьяа зүтгэлийг хүндэтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд салбарын сайдын санаачлагаар хэрэгжүүлж буй ажлын нэг аж.

Монгол Улс, БНСУ жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Монгол Улс, БНСУ жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.