Сайхан мэдээ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад “АУЭХС” ТӨХК-ийн инженер техникийн ажилчид амжилттай холбож тус сум цахилгаан эрчим хүчний байнгын тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй боллоо.

Ингэснээр тус бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанар, тав тухтай орчин сайжрах, өрхийн орлого нэмэгдэх, ажилгүйдэл буурах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэргээр улс оронд нийгэм, эдийн засгийн тодорхой үр өгөөжийг авчирна.

Мөн тус сум найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчтэй болсоноор Монгол улс өргөн уудам газар нутгаа бүрэн хамарсан цахилгаан эрчим хүчний сүлжээтэй болж байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -12 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -12 хэм хүйтэн байна
 
О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх Түр хороог татан буулгалаа
О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх Түр хороог татан буулгалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!