Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Говь-Алтай аймгийн Халиун сумын малчин Г.Дамдиндоржийн хоттой мал руу чоно дайрч 103 мал ноцсоноос 80 нь үхжээ. Тодруулбал,

Халиун сумын Гүү бариач багийн нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хоттой мал руу 5 чоно сүрэглэн дайрч 103 мал ноцож сэгчсэний улмаас 80 мал үхсэн байна.

Малчдаас ирсэн дуудлагын дагуу Халиун сумын Засаг дарга Б.Өнөржаргал, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Н.Цэрэнбалжид нар газар дээр нь очиж, зохих арга хэмжээ авч ажилласан байна. Иймд малчид, мал бүхий иргэдийг өвөлжөө, бэлчээр дэх малдаа сонор сэрэмжтэй байхыг Халиун сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтсээс онцгойлон анхаарууллаа.

SOCIAL POP: Хотын дарга Х.Нямбаатар “Азгүй хэдэн шантаажчин бацаанууд намайг шантаажлаад юу ч олж долоохгүй“ гэв
SOCIAL POP: Хотын дарга Х.Нямбаатар “Азгүй хэдэн шантаажчин бацаанууд намайг шантаажлаад юу ч олж долоохгүй“ гэв
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.