
Нисдэг тэргээр хувийн үйлчилгээ үзүүлдэг нэгэн компани энэ сарын 24-нөөс хотын төвөөс “Чингис хаан” ОУНБ руу иргэдэд үйлчлэхээр болоод буй. Тодруулбал, Хотын төвөөс нисэх буудал очиход ердөө 7 минут зарцуулах бөгөөд нэг хүнийг тээвэрлэх зардал нь 99 доллар байна гэв. Ингэхдээ 8 хүний болон 5 хүний суудалтай 2 нисдэг тэрэг үйлчилнэ. Мөн нисэх буудал руу зорчих бол иргэд урьдчилан захилга өгнө гэсэн юм
Энэ талаар тус компанийн холбогдох утсаар тодруулахад "Зорчигчид нисэх буудал руу зорчих хүсэлтээ урьдчилж өгнө. Багадаа 4 хүн дүүргэж байж ниснэ. Хэд дэх өдрүүдэд яаж явах дэлгэрэнгүй хуваарь одоогоор гараагүй. Эхний хэдэн нислэгийг бол хэдэн хүнтэй ч хамаагүй хийнэ. Цаашдаа багадаа 4 хүн дүүргэж байж ниснэ. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.