Хилчин спорт хорооны 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Хилчин” спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болж, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ.

Тус барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган” дэвжээний бөх Б.Түмэндэмбэрэл түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг хүртсэн байна.

Харин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт Ханы Аварга” дэвжээ, “Эрч” спорт хороо, “Пирамид-Орд” ХХК, “Эрдэм Транс” ХХК-ийн бөх, улсын үнэн зоригт харцага Э.Даш үзүүрлэлээ.

Ийнхүү 128 бөхийн барилдаанд Б.Түмэндэмбэрэл начин түрүүлж, Э.Даш харцага үзүүрлэн, “Хилчин” спорт хорооны 80 жилийн ойн баярын барилдааны шилдгүүдээр тодорлоо.

Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр лүү дайрчээ
Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр лүү дайрчээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!