
Цахим орчинд “Toyota Vellfire” маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ногоон байгууламж сүйтгэлээ гэх агуулгатай бичлэг нийтлэгдсэн. Дээрх мэдээллийн дагуу шалгалт явуулж, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3 заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгож, жолоодох эрхийг 3 сараар хасах шийтгэл оногдуулаад байна.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, зөвшөөрөгдөөгүй газраар зорчихгүй байж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!