
Мөргөлдсөн, осол гэмтэлтэй автомашиныг улсын хилээр оруулахыг хориглох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал, нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн Б.Өлзийдэлгэр эл өргөдлийг санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн ба одоогоор 2264 иргэн дэмжээд байна.
Тэрбээр өргөдөл санаачлах болсон үндэслэлээ "Мөргөлдсөн осол аварт орсон техникийн бүрэн бус автомашиныг улсын хилээр оруулхыг хориглох, орж ирж буй машин техникийн экспортын өмнөх үзлэгт оруулж мэдээллийг ил тод болгох. түгжрэл утаа болон иргэд амь нас эд хөрөнгөөр их хохирч байна. гааль дээр мэдээлэл сольж авилгалын үндэс сүлжээ болоод удаж байна" хэмээн тайлбарлажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!