Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн Засаг даргын орлогчоор С.Анхбаярыг томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Увс аймгийн Засаг даргын орлогчоор МАН-ын Бага хурлын гишүүн, Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга Сайнбилэгийн Анхбаярыг томилсон байна. С.Анхбаяр өмнө нь аймгийн Засаг дарга С.Батжаргал агсны зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Тэрбээр цахим хуудаснаа "Аймгийн 100 жилийн ойг амжилттай зохион байгуулж, засаг төрийн ажлыг гуйвалтгүй хэрэгжүүлсэн ноён нуруутай ах, журмын нөхөр, хамтран зүтгэгчээсээ албыг нь хүлээн авлаа. Энэ бол улс төрийн шийдвэр байсан бөгөөд хувь хүн болон ажил албатай холбоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй" гэжээ.

Дашрамд, С.Анхбаярын хувьд улс төрийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хүн гэж яригддаг.

Хөнгөн жингийн аваргаар М.Мөнхгэрэл тодорлоо
Хөнгөн жингийн аваргаар М.Мөнхгэрэл тодорлоо
 
ТАНИЛЦ: 2027 онд МАН-д 3.3 тэрбум, АН-д 2.5 тэрбум, ХҮН намд 756 сая, Үнэн ба зөв намд 161 сая төгрөгийн санхүүжилт олгоно
ТАНИЛЦ: 2027 онд МАН-д 3.3 тэрбум, АН-д 2.5 тэрбум, ХҮН намд 756 сая, Үнэн ба зөв намд 161 сая төгрөгийн санхүүжилт олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.