Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат "Тэс, Шунхлай, Петровис, Сан Петролиум зэрэг компанийн шатахуунаас нийтдээ найман дээжийг авч шинжилсэн. Шинжилгээний хариу дөнгөж сая гарлаа.

Шинжилгээний хариуны сорилтын тайлангаас харвал:

  • Евро-5 ангиллын АИ-92 автобензиний дөрвөн дээж зохих шаардлагыг хангасан.
  • АИ-95 автобензиний шинжилгээг Петровис компаниас авсан. Мөн Евро-2 ангиллын гурван ширхэг дээж, бидний хэлж заншсанаар энгийн АИ-92-оос дээж авахад зохих стандартыг хангасан байгаа.

Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор дээрх шинжилгээг хийлгэж, үр дүн гарсан гэсэн үг. Гадуур Шатахуун Түгээх Станцуудад зарж байгаа энгийн болон Евро-5, АИ-92 автобензин стандартын шаардлага хангасан гэдэгт та бүхэн эргэлзэх зүйлгүй.

Шатахууны хангамжийн талаар мэдээлэхэд:

Монгол Улсад өчигдөр АИ-92 автобензиний тухайд 56 вагон буюу нийтдээ 3,000 тонн бүтээгдэхүүн орж ирсэн. Эдгээр нь агуулахдаа буугаад түгээлтийг хийж байна. Орон нутагт түгээлтийг эрчимжүүлнэ.

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 1,500 гаруй ШТС байдаг. Тэр болгонд тээвэр ложистик, цаг хугацаа шаарддаг. Иймд хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандаж үйлчлүүлээрэй гэдгийг хүсье. Бид орж ирж буй бүтээгдэхүүний хангалтыг 24 цагаар түргэн шуурхай, ААН-үүдтэйгээ хамтран гүйцэтгэж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн "ОХУ-аас шатахуун түлшнийхээ хоригийг энэ оныг дуустал сунгасан. Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс орнуудын тухайд энэ тогтоол үйлчлэхгүй гэдгийг зааж өгсөн байдаг.

Манай улс нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Автобензин, дизелийн түлшнээс гадна онгоцны түлш нийлүүлэх хоёр хэлэлцээр байгуулсан. Үүнийг өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар оруулж соёрхон батлуулсан байгаа. Тэгэхээр энэ хориг манай улсад үйлчлэхгүй гэж ойлгож болно" гэв.

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов
Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов
 
Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!