Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэвэрлэх байгууламжийн саарал ус далангаас хальж, тошин үүсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн цэвэрлэх байгууламжаас гардаг саарал ус Баянзүрх дүүргийн XVII хороо, Эрдэнэтолгой орчимд байрлах үерийн далангаар жилийн дөрвөн улирлын турш урсдаг байна.

Гэтэл далангийн ойр орчимд сүүлийн жилүүдэд айлууд зөвшөөрөлгүй бууж, дур мэдэн шороо асгах, стандартын бус бус гүүр тавих зэрэг асуудал цөөнгүй гарах болжээ. Эдгээрээс шалтгаалан ус чөлөөтэй урсахаа больж, далангаас халин, тошин үүсэж зарим айлын хашаа мөсөнд автсан аж. Иимд иргэд СЭМҮТ-ийнхөн үүний ачаар холбогдох албаныханд удаа дараа гомдол гаргасны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези, усан барилга байгууламжийн газрынхан арга хэмжээ авч, мөсийг бутлан, даланг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлснээ өчигдөр мэдээллээ.

Ташрамд дурдахад, энэ өвөл нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрийн 20 гаруй байршилд халиа тошин үүссэн байна.

Б.Пүрэвдорж: Г.Амартүвшин гишүүн дарга нартаа таалагдах гээд ажил хийдэггүй байсан
Б.Пүрэвдорж: Г.Амартүвшин гишүүн дарга нартаа таалагдах гээд ажил хийдэггүй байсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд