Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германд вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Германы Хаген хотын ахмадын асрамжийн газар коронавирусний вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ.

Энэ талаар хотын захиргааны төлөөлөгч тайлбар өгөхдөө, халдварт өвчний эсрэг дархлаа вакцины эхний тунг хийснээс хойш 7-10 хоногийн дараа тогтдог гэжээ.  “BioNTech - Pfizer”-н вакцинаас хоёр тунг хийлгэх ёстой. Энэ хугацаанд халдвар авах боломжтой” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Германд арванхоёрдугаар сарын 26-нд эхний хүнд вакцин хийсэн хэдий ч вакцинжуулалтын кампанит ажил дараагийн өдөр нь албан ёсоор эхэлжээ. Өнгөрсөн оны эцсээр Герман “BioNTech - Pfizer” компаниудаас 1.3 сая тун вакцин хүлээн авсан байна. Энэ онд эрх баригчид “BioNTech - Pfizer” болон “Modernа” компаниудын вакцинаас нийт 130 сая тунг авна гэж тооцоолжээ.

АНУ-д коронавирусний хоёр өөр шинэ хувилбар илэрчээ
АНУ-д коронавирусний хоёр өөр шинэ хувилбар илэрчээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.