Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах шүүгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барив

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналтай байгаа шүүгч нарын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ сарын 12-нд өргөн барилаа.

Тодруулбал, Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн саналыг хүргүүлжээ.

ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн шүүгч нарыг дурдвал, Төмөрхуягийн Жавхлантөгсийг Дархан-Уул аймаг дахь,  Бөлтөшийн Раушаныг Ховд аймаг дахь,  харин Баясгалангийн Уранзаяаг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан тушаалд томилохыг тус тус санал болголоо.

Мөн Донийн Отгонбаатарыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Болдын Бат-Амгалан, Эрдэнэбаатарын Оюунтунгалаг нарыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохыг санал болгосон байна.

Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан тушаалд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилох саналыг хүргүүлсэн байна.

Улаанбаатар хотод ес, зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол нэмэгдлээ
Улаанбаатар хотод ес, зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол нэмэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд