Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод ес, зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол нэмэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр Улаанбаатар хотод есөн тохиолдол, Афганистан улсаас ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Улаанбаатар хотод илэрсэн есөн тохиолдлын долоо нь БЗД-ийн 17-р хороонд өмнө гарсан хүмүүсийн ойрын хавьтлууд бол хоёр нь "Ачтан" эмнэлгийн халдвартай иргэдийн хавьтлууд аж. 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,479 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрээд байгаа бол 559 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-453
  • Хүндэвтэр-87
  • Хүнд-12
  • Маш хүнд-1 хүн байна хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.

 

Ханх сумд газар хөдлөлт 89 удаа бүртгэгджээ
Ханх сумд газар хөдлөлт 89 удаа бүртгэгджээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.