Шатахуун дамлаж байгаа асуудалд ТЕГ-аас холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өнөөдрийн /2026.08.07/ хурлаар хэлэлцсэн асуудал, онцлох мэдээллүүд,

  • 2026 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 95 чиглэлд 190 цагдаагийн албан хаагч, 43 олон нийтийн цагдаа 56 байршилд ажиллаж байна.
  • Монополын эсрэг газар болон Тагнуулын ерөнхий газрууд холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна.
  • Шатахуун түгээх станцууд бүх хошуугаар авто бензин олгох үүргийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 59 ШТС 2 хошуугаар, 12 ШТС 4 хошуугаар, 4 ШТС 6 хошуугаар, 1 ШТС 8 хошуугаар олгож байгаа бол 15 ШТС 1 хошуугаар олгож байна.
  • Орон нутгийн удирдлагууд болон ШТС-уудад аялал жуулчлалын компаниудын авто машиныг хязгаарлалтгүй шатахуун олгох боломжоор хангах үүрэг өглөө.
  • Шатахуун импортлогч ААН-үүдийг дотоод хяналтаа сайжруулж аливаа дамын наймааг таслан зогсооход онцгой анхаарах үүрэг чиглэлийг өглөө.
Аялал жуулчлалын компанийн автомашинуудыг ШТС-ууд хязгаарлалтгүйгээр шатахуун олгох боломжоор хангана
Аялал жуулчлалын компанийн автомашинуудыг ШТС-ууд хязгаарлалтгүйгээр шатахуун олгох боломжоор хангана
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!