Юнител группын "Супер бэлэгтэй 20 жил" аяны хүрээнд 20 гэр бүл дараах супер бэлгүүдийн эзэн болжээ. Тодруулбал,
-Хан-Уул дүүрэгт хоёр өрөө байр – 1 гэр бүл
-Цоо шинэ 2026 оны RAV4 автомашин- 1 гэр бүл
-10 сая төгрөгийн хадгаламж- 8 гэр бүл
-Юнивишнийн гурвалсан үйлчилгээг 10 жилийн турш үнэ төлбөргүй ашиглах эрхийн эзнээр 10 гэр бүл тус тус тодорсон байна. Тэд баярт мөчийнхөө сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцлаа.
Хоёр өрөө байрны бэлгийн эзэн "Охиныхоо төрсөн өдрөөр байртай болно гэдэг хамгийн том аз завшаан. Хөдөлмөрлөөд ч тэр байрыг олж чадахгүй байгаа юм чинь. Том аз завшаан гэхээс өөр хэлэх үг олдохгүй, сэтгэгдэл маш өндөр байна. Манайх Саппорогийн хойд талын уулан дээр өөрсдийн барьсан хашаа байшиндаа амьдардаг. Байрандаа нүүж орно гэхээр гоё санагдаж байна. Хөгшин маань тэнгэрээс хараад баярлаж байх" гэлээ.
Юнивишнийн гурвалсан үйлчилгээг 10 жилийн турш үнэ төлбөргүй ашиглах эрхийн эзэн "Сугалаатай гэдгийг нь ч мэдэлгүй дата аваад бэлгийн эзэн болсон байсан. Над руу "Та азтан болсон байна" гээд залгахад нь итгээгүй "Үнэн юм уу" гэж гурван удаа асууж байж итгэсэн. 10 жилийн дараа "Би Юнивишнийн төлбөр төлдөг бил үү" гэж гайхах байх. Юнителийн хамт олондоо баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!