Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс ачигдсан 1980 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирнэ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна гэж Засгийн газраас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 5-нд Сүхбаатар боомтоор 43 вагон буюу 2,580 тонн АИ-92 автобензин орж ирж, Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, өнөөдөр агуулахуудад буулгаж байна.

2026 оны 8 дугаар сарын 6-ны 02:30 цагт 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин орж ирж, буух өртөөдөд илгээгээд байна.

Наймдугаар сарын 1–5-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 автобензин импортлогджээ.

Мөн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирнэ.

Төмөр зам, гааль, холбогдох байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шатахууныг агуулах, түгээх станцууд руу 24 цагаар тасралтгүй хүргэж, иргэдийн шатахууны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна.

Д.Амарбаясгалан: Шатахууны хомсдол биш төрийн бодлогын хомсдол үүсээд байна
Д.Амарбаясгалан: Шатахууны хомсдол биш төрийн бодлогын хомсдол үүсээд байна
 
“Супер бэлэгтэй 20 жил“ аяны хоёр өрөө байрны эзэн: Охиныхоо төрсөн өдрөөр байртай болно гэдэг хамгийн том аз завшаан
“Супер бэлэгтэй 20 жил“ аяны хоёр өрөө байрны эзэн: Охиныхоо төрсөн өдрөөр байртай болно гэдэг хамгийн том аз завшаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!