
Монгол Улсад цахим залилангийн гэмт хэрэг огцом өсөж буй өнөөгийн нөхцөлд Юнител группээс хэрэгжүүлж буй олон нийтэд чиглэсэн кибер аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх санаачилга олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орлоо.
Юнител группийн хэрэгжүүлж буй “Үлгэрт л байдаг” олон нийтийн мэдээлэл өгөх ажлын хүрээнд бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээ нь АНУ болон олон улсын нэр хүндтэй EIN Presswire түгээлтийн сүлжээгээр дамжин нийтлэгдэж, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн платформуудаар онцлогдон гарсан байна.
Тус мэдээ нь:
- AP News,
- USA TODAY Network,
- CBS, NBC, FOX зэрэг Америкийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын цахим платформууд,
- мөн 40 гаруй салбарын олон улсын newswire-уудаар дамжин 4,000 гаруй веб сайтад түгсэнээр Монгол Улсад тулгамдаж буй онлайн залилан, кибер аюулгүй байдлын асуудлыг дэлхийн түвшинд хүргэж чаджээ.
Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, 2025 онд Монгол Улсад онлайн залилангийн улмаас учирсан хохирол 694 тэрбум төгрөгт хүрсэн нь олон нийтийн кибер боловсрол нэн чухал асуудал болсныг харуулж буй бөгөөд Юнител группийн хэрэгжүүлж буй уг санаачилга нь зөвхөн бизнесийн бус, нийгмийн хариуцлагын бодит жишээ хэмээн үнэлэгдсэн байна.
Олон улсын медиа орчинд Монголын хувийн хэвшлийн байгууллагын нийгэмд чиглэсэн ажил ийнхүү онцлогдсон нь Юнител группийг кибер аюулгүй байдал, олон нийтийн боловсролын чиглэлд манлайлан ажиллаж буй байгууллага болохыг дахин баталж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!