Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийн хүрээнд “Юнител” группийн төлөөлөлтэй уулзав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар энэ сарын 24-ний өдөр “Юнител” группийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийн хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулах, систем хоорондын интеграцийг сайжруулах чиглэлээр санал солилцов.

“Юнител” группийн зүгээс технологийн дэд бүтэц, инновацын туршлагадаа тулгуурлан шүүхийн цахим шинэчлэлийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд хамтын ажиллагааг илүү нарийвчлан төлөвлөх зорилгоор дараагийн шатны уулзалтыг “Юнител” группэд зохион байгуулахаар товлов.

Нийслэлийн АН-ын даргын сонгууль ирэх сарын 5-нд болно
Нийслэлийн АН-ын даргын сонгууль ирэх сарын 5-нд болно
 
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэж байна
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.