
"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, ““Шудрага Үнэний Хөтөч” нэртэй фэйсбүүк цахим хаягнаас энэ сарын 17-ны өдөр “... 5 өнчин охин олж аваад порно хийнэ гэх үгийг сонсоод дургүй хүрэхгүй байх арга алга. Энэ бол хошигнол биш, ёс суртахууны уналтын илрэл...” гэх гарчигтай 40 секундын бичлэг олон нийтийн сүлжээнд түгээсэн асуудлыг цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!