
Гэртээ тамхи татаж хэвтчхээд хүүхдүүдээ дарамталж, "Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй шүү дээ" хэмээн ярьж байгаа залуугийн яриа цахим орчинд цацагдсан. Тус бичлэгтээ холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа эсэх талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "13 болон 5 настай хоёр хүүхдийг хүүхэд хамгааллын төвд хүргүүлж, хамгаалалтад авсан. Хүүхдүүдэд хараа хяналт тавьж, асран хамгаалах үүрэгтэй ээж нь архины хамааралтай гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэлээ.