Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНАДА: 2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80 сорьц, мөн 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг орон нутгийн цагаар 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19:30 цагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry)-д амжилттай хүлээлгэн өглөө.

Нийт 164 сорьцыг тээвэрлэх, лабораторид хүлээлгэн өгөх ажиллагаа нь Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын хөндлөнгийн хяналтын дор явагдаж, сорьцын бүрэн бүтэн байдал, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу ханган ажиллалаа.

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гурван өрөө байрандаа оржээ
Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гурван өрөө байрандаа оржээ
 
У.Хүрэлсүх: Даргалагч улсын хувьд бид бүх талын дуу хоолойг сонсож, зөвшилцөлд суурилсан хэлэлцээг тууштай дэмжинэ
У.Хүрэлсүх: Даргалагч улсын хувьд бид бүх талын дуу хоолойг сонсож, зөвшилцөлд суурилсан хэлэлцээг тууштай дэмжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.