Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гурван өрөө байрандаа оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

May be an image of textӨнгөрөгч зургаадугаар сарын 9-нд Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч уулзаж, 3 өрөө байр олгосон билээ. Тэгвэл тэрбээр саяхан байрандаа оржээ.

Түүнд байр гардуулах үед С.Шаарийбуу "Малайзад амь насаа алдсан охиныхоо төлөө, хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэх гэж 20 жил зүтгэхдээ, хоёр өрөө байраа зарж аав хүний ёсоор бүхий л боломжоороо хичээсээр ирсэн. Одоо ч үнэн мөнийг нь тогтоолгохын төлөө явж байна. Айлын зуслангийн зуны байшинд олон жил амьдарсан. Ганц өвөл ч гэсэн тухтай байхсан гэж боддог байлаа. Гашуун нулимсаа залгиж явсан. Баярын нулимсаа ил гаргах өдөр ирдэг юм байна" сэтгэгдлээ хуваалцаж байв.

Senzu, Mzinho нар бэлтгэлээ хийхээр Европыг зорьжээ
Senzu, Mzinho нар бэлтгэлээ хийхээр Европыг зорьжээ
 
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.