Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүврийн аргаар 27 бөхөөс допингийн шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 56 секунд

Түүврийн аргаар 27 бөхөөс допингийн шинжилгээ авахад бүгд СӨРӨГ буюу хориотой бодисын илрэл тогтоогдоогүй байна. Тодруулбал, Монголын Үндэсний Бөхийн Холбооны санхүүжилтаар 20 шинжилгээ, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын хяналт шинжилгээний төлөвлөгөөний хүрээнд 7 буюу нийт 27 допингийн хяналтын сорьцыг үндэсний бөхийн тамирчдаас цуглуулсан байна.

Сорьц цуглуулах ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сарын 13-наас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд зорилтот болон түүврийн аргачлалаар зохион байгуулсан бөгөөд лабораторийн шинжилгээний хариугаар хориотой бодисын илрэл тогтоогдоогүй байна.

Мөн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас баталсан 2026 оны TDSSA зааварчилгааны хүрээнд шээсний зарим сорьцод өсөлтийн даавар ялгаруулагч хүчин зүйл(GHRF) болон эритропоэтин (ERA)-ийн шинжилгээг нэмэлтээр гүйцэтгэжээ.

ШҮҮХ: Шүүгдэгч М.Батчулууныг гэм буруутай эсэхийг дахин хэлэлцэх асуудлаар түр завсарлага авлаа
ШҮҮХ: Шүүгдэгч М.Батчулууныг гэм буруутай эсэхийг дахин хэлэлцэх асуудлаар түр завсарлага авлаа
 
Шумуулаар дамжих халдварын тандалт судалгааны хүрээнд 1001 шумуул цуглуулжээ
Шумуулаар дамжих халдварын тандалт судалгааны хүрээнд 1001 шумуул цуглуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.