ҮБСХ: Нэг бөхийн сорьцын хариу ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт ирүүлсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дууссан байна.

Дээрх 63 сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй болохыг лаборатори мэдээллээ. Нэг сорьцын шинжилгээ лабораторид үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан ирээгүй байна. Тухайн сорьцын хариу ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд шинжилгээ бүрэн дууссаны дараа лабораторийн албан ёсны хариуг олон нийтэд мэдээлнэ гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдлээ.

Б.Батбямба: Шөвгөрсөн 64 бөхийн шинжилгээнээс 63 бөхийн хариу ирсэн ба ямар нэгэн хориотой бодис илрээгүй
Б.Батбямба: Шөвгөрсөн 64 бөхийн шинжилгээнээс 63 бөхийн хариу ирсэн ба ямар нэгэн хориотой бодис илрээгүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!