Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: УИХ-ын дарга бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаа болино гэж ХЭЛЭЭГҮЙ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

"Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаа болино" гэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зурагтай мэдээлэл гараад буй. Энэ талаар УИХ-аас Хэвлэлийн мэдээллийн газраас тодруулахад "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тийм мэдээлэл хийгээгүй. ЗГХЭГ-ын дарга байхдаа "Үндэсний спортоо үзэж баярлаж наадамладаг учраас ард түмнийхээ саналыг үндэслэж байж цаашид допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдэг шийдвэрийг хамтарч гаргана. ЗГ үүнийг дангаараа шийдэх боломжгүй" гэж ярьж хэлж байсныг нь одоо хэлсэн мэтээр худал мэдээлэл цахим орчинд гараад байна" гэсэн юм.

Ингээд түүний ЗГХЭГ-ын дарга байхдаа хэлж байсан бичлэгийг доорх линкээр үзнэ үү.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.