Дэлгэрмөрөн голд 44 настай эрэгтэй живж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр Дэлгэрмөрөн голд 44 настай эрэгтэй живж амиа алджээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг, Баянзүрх сум Эмт 1 дүгээр багийн Цагаан булан “Ар бэрхийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км сумын төвөөс баруун зүгт 10 км/-т. 2026.07.08-ны өдрийн 10:00 цагийн үед "Дэлгэрмөрөн" голд хүн живсэн гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход "Дэлгэрмөрөн" голд живж /эргээс 50 метрийн зайд/ иргэн Б/44 настай, эрэгтэй, Тосонцэнгэл сумын харьяат/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 15:40 цагт гаргаж, сумын Хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргийн хамтаар наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцоно
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргийн хамтаар наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцоно
 
HLTV: Mzinho BC.Game багийн бүрэлдэхүүнд орох тоглогчдын жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байна
HLTV: Mzinho BC.Game багийн бүрэлдэхүүнд орох тоглогчдын жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!