Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлал энэ сарын 09-11-ний хооронд үргэлжлэх юм.
Айлчлалын үеэр манай улсын үндэсний их баяр наадам давхцаж буй тул Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцох юм.